
Хүмүүний амьдрал хөвөрсөөр Бурхан Эзэн бидний ард түүхийн нэгэн хуудсыг хааж харин өмнө маань шинэхэн түүх бичихээр 2011 хэмээх хуудсыг нээлээ. Христэд итгэгчид бидний хувьд жилийн мөчлөг Эзэний мэндэлсэний баяраар солигдож байна гэж би боддог. Тийм ч учраас энэхүү баяр бол манай гэр бүлийн хувьд том баяр. Гэхдээ урьд нь бол шинэ жилийн баяр л чухал байлаа.Тэгээд нэг удаа бодоод сууж байсан чинь он солигдох нэгэн мөчийн төлөө тийм их хөөр баяр болон тэмдэглэн өнгөрүүлдэг хэрнээ, харин ч дэлхий ертөнцийг бүтээгч, хүмүүн биеийг олон бидний дунд буун ирсэн тэрхүү гайхалтай басхүү ивээлтэй баяраар ёслох төдийн өнгөрөх нь энгийн үзэгдэл байв. Тийнхүү бодсон цагаас хойш өнөөг хүртэл Христмас баяр буюу мэндэлсэний баярыг өргөн дэлгэр басхүү гайхамшигтайгаар баярлан өнгөрүүлэхийг хүсдэг билээ. Гэр бүлийн хүрээнд бол сайхан байна. Харин нийт чуулганаараа бүр цаашлаад нийт Монгол христэд итгэгч ахан дүүс энэхүү өдөр чухамхүү зүрх сэтгэлийн гүндээ баярлан хөөрдөг байгаасай хэмээн залбирч басхүү хэн нэгэнд учирлан ятгах дуртай бөлгөө. Өнөөдөр харин өөрийн энэхүү блогоор дамжуулан та бүхнийг ятган урамшуулах гэж байна.Монгол чуулганууд Христийн мэндэлсэний баярыг өргөн дэлгэр баярлан өнгөрүүлж сурах юм бол басхүү энэ хэмжээгээрээ бид нийгэмдээ өөрсдийн итгэл үнэмшилээ хуваалцах сайхан завшаан мөн гэж итгэдэг. Харин харамсалтай нь олон итгэгчид энэхүү баярыг шинэ жилийн баярын өмнөх толилуулга шиг харж ойлгож, тийм зүрх сэтгэлээр хандах нь их юм даа. Шинэ жилдээ хөөр болон бэлдээд Их Эзэнийхээ мэндэлсэний баяраар тавгийн чихэр мэндчилгээний үг болон sms - гүй л байна. Харин хэдхэн хоногийн дараа 12 цагийг тэсэн ядан хүлээж тэрхүү цагт зориулан бие биедээ мэндчилж sms бичилцэн, хамгийн үнэтэй тансаг хувцас прокатнаас авч өмсцгөөн хүлээх аж. Гэтэл тэрхүү цагийн зүү, улиран өнгөрөх он жил, сар өдрүүдийг захирагч, удирдагч нэгэн нь энэ дэлхийд ирсэн тэрхүү баярт мөчийг ёслох төдийхөн өнгөрөх нь харамсалтай. Солигдож буй оны торгон мөч сэтгэл догдлуулдаг хэдий ч түүнийг ээлжлүүлэн явуулагч Эзэн Бурхан түүнээс илүү зүрх сэтгэлийг хөдөлгөнөм биш үү.


No comments:
Post a Comment