Tuesday, January 4, 2011

Нэрний тухай ярилцах уу !

Сайн байцгаана уу ? Та бүхэнд Христмас баярын мэнд хүргэе.Мөн шинэ оны мэнд хүргэе.
Сүүлийн хэдэн өдөр ажил арай гайгүй байсан болохоор энд тэнд байх Христ итгэгч ахан дүүсийн сайт болон блогуудаар зочилж уншиж үзлээ. Сайхан байна.Манай залуус интернэт гэгч их орон зайд өөр өөрийн гэсэн байр суурьтай болж түүндээ сайн ч хандаж байна. Харин энэ үед ажиглагдсан нэг зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцаж басхүү хэлэлцмээр санагдлаа. Юу гэвэл сүүлийн үед итгэгч олон залуус харь нэрээр гангарах болсон байна. Joshua, Hanna, Ester, Victoria, Paul, David гэх мэт. Мэдээж энэ хувь хүний эрх чөлөө гэхдээ энэ эрх чөлөө нь бусдыг ялангуяа үл итгэгч хүмүүсийг бүдрүүлэх бол ямар ч хэрэгүй тухай библид олонтоо хэлдэг.
Христитгэл бол гадны шашин биш гэдгийг та ч мэднэ. Харин түүнийг энэ улсад төлөөлж буй бид элдэв гадаад нэрээр өөрийгөө чимж эхэлвэл үл итгэгч Монголчууд шууд л тэгж харна. Тийм учраас үүнийг хэлэх гэсэн юм. Өнөөдөр Христийн чуулгануудад явдаг залуус элдэв гадааад нэрээр гангардаг болсон. Үүнийг чинь сонссон үл итгэгч нар христитгэл бол гадны шашин гэж хэлэх нь аргагүй шүү дээ. Би сайтуудад сэтгэгдэл үлдээгчдээс Монгол нэртэй хүн маш бага олж харлаа. харамсалтай л юм. Бид уг нь гадны соёл нэрний гоё тансагийг бус Эзэнийхээ ямар агуу, гайхамшигтай, өршөөнгүй, хайрын аврагч Эзэн болохыг л таниулах нь чухал шүү дээ. Үүнийг хийхэд ямар ч нэр байсан Эзэн ашиглана. Заавал гадаад нэр биш.Гадаадын ямар нэг орны чуулгануудын Монгол дахь салбар бус харин Монгол дахь ХРИСТЭД ИТГЭГЧИД хэмээн нэрлэгдэх нь эрхэм санагдана.Тэгж гэмээн бид Монголчуудад Аврагч Их Эзэнийг тунхаглах бус уу.Таны бодол юун бол. Хэлэлцье

1 comment:

  1. Тантай санал нийлж байна. Нэрээр ч зогсохгүй ярих яриандаа ч анхаармаар байна. Их л мундаг гадаад хэлтэй хүмүүс байх юмаа... Гадаадаар сэтгээд л, гадаадаар яриад л, чамирхаад л... Хоорондоо гадаадаар мэндлээд л, гадаадаар яриад л... Миний бодлоор энэ бол маш буруу хандлага. Эх хэлээ, соёл ахуйгаа хадгалж, хөгжүүлэх хэрэгтэй байх. Харин Библийн дагуух шинэ утга ойлголт, итгэл бишрэл, соёлыг шингээх хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм болохоор аялгуу сайхан монгол хэлээрээ баялаг сайхан ярьж, бичицгээе л дээ. Өөр хоорондоо ч монгол нэрээрээ дуудалцаж байвал юутай сонсголонтой...

    ReplyDelete