
Библиэс харах юм бол хуучин гэрээнд илгээлт байсан / Эх 12 : 1 / хэдий ч ерөнхийдөө бол сүм төвтэй байсан. Өөр үндэстэнүүд болон овог аймгууд тэр бүү хэл Иерусалимаас бусад хот суурингууд Иерусалимд ирж Бурханы сүмд очиж тэндээс сурч мэдэж байсан байгаа юм. / Лук 2 : 41 - 47 / Харин шинэ гэрээний үед бол бид явж сайн мэдээ тараах бүр үүрэгтэй гэдгээ мэднэ./ Матай 28 : 18 - 20 / Гэвч бид одоо ингээд харахад хэт сүм төвтэй үйлчлэл болон сайн мэдээний хөтөлбөртэй болсон мэт харагдаж байна.Бид бусдад хүрэхээсээ илүү бусдыг сүм рүү дагуулж ирдэг. Сүмийн үйл ажиллагаа хамгийн их анхаарал татсан үйлчлэл болоод байна. Өөрөөр хэлбэл миний бодлоор эргээд хуучин гэрээний үеийнх шиг сүм төвтэй болчихоод байгаа юм шиг санагдаж байна.Харин Үйлс номоос харах юм бол Христитгэл анх тунхаглагдаж эхлэх үед нийгэмдээ том цочрол бүхий хөдөлгөөн байсан гэж хардаг./ Үйлс 1, 2 -р бүлэг / Монголд 90 оны эхээр энэхүү хөдөлгөөн өрнөсөн ч одоо илүү сүм төвтэй шашинлаг тал руугаа хэлтийсэн болж байна гэж харж эмзэглэж явдаг нэгэн. Мэдээж нийгмийн шаардлага, төрийн байгууллагын шаардлагаар байр савтай болох хэрэгтэй ч тэр нь харин бидний төвлөрөл буюу фокус биш байх хэрэгтэй юм. Бид дэндүү байгууллагжиж конторлох дуртай болоод байгаа юм уу гэж харагддаг. Хөдөлгөөн маягаар эхэлсэн тэр л халуун сэтгэл, мятрашгүй зүтгэлээ орхиж болмооргүй л санагдаж байна. 20/ 10 хараанд хүрэхэд энэ л чухал болов уу гэж өчүүхэн би бодож басхүү таньдаг мэддэг нэгэндээ уриалж явдаг билээ. Сайн мэдээнд халуун сэтгэлээр хандацгаая.


No comments:
Post a Comment