
Энийг бичих болсон шалтгаан нь өнөөгийн Христэд итгэгчид дотроос цөөнгүй нь энэхүү итгэлээс гадна ямар нэг бясалгалд явдаг. Бас буддын болон бөө мөргөлийн зан үйлд оролцож басхүү нууцаар ном уншуулах,бөөлүүлэх энэ тэр явдал байдаг нь нууц биш болжээ.
Энэ бол үнэхээр том асуудал өнөөгийн олон итгэгчид зөвхөн авралаас гадна өөр хүсэл мөрөөдөл залбиралтайгаар Бурханы өмнө ирдэгт л гол асуудал байгаа юм. Тийм ч учраас өнөөдөр энэ сэдвийг хөндөн ярилцах гэсэн юм. Библиэс харах юм бол энэ бүхнийг бол шууд үгүйсгэнэ. Гэтэл христитгэлтэнгүүд ийнхүү амьдрах нь ямар учиртай байна вэ гэх асуулт үргэлж эргэлдэнэ. Хамгийн гачлантай нь энэхүү тэнэглэлээс болоод олон шинэхэн итгэгчид итгэлээсээ буцаж Бурханыг орхиж буй нь юутай харамсалтай вэ ?
Библийн нэгэн номонд - итгэл дотроо балчир нэгнийг төөрөлдүүлснээс хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд далайд живсэн нь дээр гэж хэлсэн үг гол гогдох шиг л санагдах юм. Хэдийгээр би өөрөө ийнхүү үйлдээгүй ч миний таних хүмүүс ийнхүү хийхийг харахдаа л тэр. Аргаа бараад л бичиж сууна. Библийн ерөнхий санааг харах юм бол Бурхан гэм нүгэлдээ живсэн байсан хүн төрөлхтөний төлөө өөрийн хүүгээ энэ дэлхий руу илгээн түүнийг загалмай дээр цовдлуулан үхүүлж түүний үхлээр хүн төрөлхтөний гэм нүглийг цагаатгаж дахин амилуулснаараа хүү Есүс христэд итгэсэн хүмүүст мөнх амийг өгөх болсон билээ. Энэ нь Христэд итгэгчидийн хамгийн чухал гол баримтлах чиг шугам юм. Тэгэхдээ мөн библид Бурханы эдгээгч хүч чадлын тухай, хангагч байдлын тухай, амар амгаланг өгдөг тухай гээд л Бурханы бидэнд өгдөг бүхий л нигүүслүүдийг бичсэн байгаа. Эдгээр нигүүсэлүүд зүгээр нэг бичигдсэн биш харин чухалаар түүний бидэнд өгдөг зүйлийг сануулан хэлсэн гэж боддог. Гэтэл зарим "христитгэлтэнгүүд" өөрсдийн амьдралаа өөрчлүүлэх гээд бүтэхгүй болохоор\ Бурхан хүний гараар хөдөлдөг хүүхэлдэй биш учир \ өөр бясалгал, шашны зан үйлүүдэд оролцон дутуугаа гүйцээж дундуураа дүүргэдэг болжээ. Гэтэл библийн 1 Коринт 8 -р бүлэг дээр бидний итгэлийн гол цөм нь Ганц бурхан гэдгийг онцолдог. Мөн библийн утга санаа болох Бурхан амьд оршин байдаг аливааг харж байдаг.Цор ганц Бурхан гэсэн санаанууд энд л үгүй болж байх шиг. Энэ бүх аюулаас хамгийн том аюул бол янз бүрийн бясалгалууд юм. Өнөөдөр олон итгэгчид үүнд төөрөлдөж байна. Эндээс эмзэг сэтгэлийн учиг хөндөгдөж энэлэн шаналахдаа бичиж байна. Үнэхээр Бидний Бурхан аварч чадахгүй, өгч хангаж чадахгүй богино мутартай хүч чадалгүй гэж үү ? Үүнд л сэтгэл эмзэглэж бас өвдөж байна. Миний уншиж сурч мэдсэнээр бол \ Библиэс \ Христитгэл дан ганцаараа хүмүүн бидэнд хэрэгтэй бүх зүйлээр хангаж өгч чаддаг. Түүгээр ч үл барам бидний харж мэдэж сонсоогүй тийм ч зүйлийг бидэнд дээр нь нэмээд нигүүсэл болгон өгдөг гэж итгэдэг. Тийм христитгэл дан ганцаар хүнд хэрэгтэйг өгч чадна.


No comments:
Post a Comment